sonin.mn

БШУЯ, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байна.

Үүний үр дүнд тус яамны захиалгаар хүн ам ихээр суурьшсан Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Канад технологийн модон бүтээцээр баригдсан шинэ цэцэрлэг энэ сарын 25-наас хүүхдүүдээ бүртгэж эхлэх юм байна. БШУЯ-наас энэ хичээлийн жилд 102 цэцэрлэгийн байр барьж ашиглалтад оруулах аж.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг