sonin.mn

ТОКИО./NHK/.Японы Хирошима хотод байгалийн гамшиг болсны улмаас 18 хүн амь насаа алдсантай холбогдуулж Ерөнхий сайд Шинзо Абе зуныхаа амралтыг хойшлуулсан байна.

Лхагва гарагт Токиогоос зүүн хэсэгт орших Яманаши мужид амарч байсан Абе Токио дахь ажлын байрандаа эргэж ирлээ. Абе болон Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга  Ёшихиде Суга нар Байгалийн гамшгийн уршгийг арилгах яамны сайд Кейжи Фуруягаас нөхцөл байдлын талаар мэдээлэл авчээ.

Цаашид бороо нэмж орох тул Засгийн газар аврах ажиллагааг өргөн хүч чармайлттайгаар үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд уриалсан байна.

Тэрээр тухайн нутагт өөрийгөө хамгаалах хүчний хэдэн зуун цэрэг илгээсэн байна. Гамшгийн газрууд руу Фуруяг илгээх болно гэж Абе нэмж хэлжээ.

П.Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг