sonin.mn

ТОКИО. /NHK/. Лалын хэт давруу үзэлтнүүдийн гараас Японы иргэнийг суллах талаар бага зэрэг ахиц дэвшил гарсан гэж Сирийн зэвсэгт бүлэглэлийн нэг гишүүн  мэдэгдэв.

Хэт давруу үзэлтнүүдийн "Лалын улс" бүлэглэлийнхэн Сирийн Алеппо хотын захад Харуна Якава гэх хүнийг олзолсон байна. Якава хулгайлагдахаасаа өмнө Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэгч "Лалын фронт" бүлэглэлийн гишүүдтэй цуг байсан байна.

Сирид тус хоёр бүлэглэл бие биенийхээ эсрэг байлдаж байна. Пүрэв гарагт "Лалын фронт"-ын гишүүний хэлснээр, япон эрийг Ал-Баб тосгонд хорьж байж магадгүй аж.

Бид "Лалын улс" бүлэглэлийнхэнтэй холбоо тогтоож, тэдний юу хүсэж байгааг мэдэх ба хамгийн гол нь олзны хүний аюулгүй байдлын талаар ярилцах болно гэж тэр цааш нь мэдээлжээ. Иордан дахь Японы ЭСЯ-ны албан тушаалтнууд, "бид ямар ч шинэ мэдээлэл хүлээн аваагүй, олзны хүнийг суллуулахын тулд мэдээлэл цуглуулах ажлыг үргэлжлүүлэх болно" гэжээ.

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг