sonin.mn

Зураач Д.Батнасангийн “Талын салхи” 8 дахь бие даасан үзэсгэлэнгийн нээлт маргааш Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Уг үзэсгэлэнд түүний байгалийн этюд, аж байдал, хотын сэдэвтэй 50 орчим бүтээлийг толилуулах аж. Усан будаг нь усанд уусангаа өнгөний тунгалаг хольцыг бүрдүүлээд зогсохгүй өнгөний нарийн шилжилтийг бий болгохын зэрэгцээ зурагт ер бусын хөнгөн, агаарлаг шинж чанарыг ямар ч төрлийн будагнаас илүүтэй бий болгодог онцгой материал юм.

Тэрээр усан будгийн арга ажиллагааг олон түмэнд сурталчлан таниулах зорилгоор “Монголын усан будгийн мастерууд” ТББ байгуулан ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр усан будгийн судалбар зургийг хэрхэн зурж сурах талаар гурав хоногийн түргэвчилсэн сургалт зохион байгуулах юм. Үзэсгэлэн ирэх сарын 1-нийг хүртэл олны хүртээл болно.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг