sonin.mn

МЕХИКО. /Itar-Tass/. “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн асуудалд НҮБ-ыг оролцуулах болно гэж түүний өмгөөлөгч Бальтасар Гарсон пүрэв гарагт мэдээлжээ.

Хуульчийн хэлснээр, “Ассанжийн Эквадорын Элчин сайдын яаманд олон жил хорионд байсан нь хүнлэг бус хандсаныг харуулж байна”. “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгчид тулгараад байгаа асуудалд НҮБ-ыг татан оролцуулах болно гэж Гарсон хэлжээ.

Тэрбээр мөн цаашид Стокгольмын давж заалдах шүүхтэй, хэрэв шаардлагатай бол Шведийн дээд шүүхтэй хамтран ажиллах болно гэж нэмж хэлсэн байна. Шведийн талд шилжүүлэн өгөхөөс зугтахын тулд Ассанж 2012 оны зургадугаар сард Эквадорын дипломат төлөөлөгчийн газраас орогнох эрх хүссэн юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг