sonin.mn

ШАНЬДУН.  /BBC/. Макдональдс ресторанд нэг эмэгтэйг зодон амь насыг нь хөнөөсөн шашны хэт үзэлтнүүдийг шүүх хурал Шаньдун мужийн Яантай хотод эхэлсэн байна.

37 настай эмэгтэй Ву Шуоян өнгөрсөн тавдугаар сард шашны хэт үзэлтнүүдэд утасныхаа дугаарыг өгөхгүй гэснийхээ төлөө тэдний гарт амь насаа алдсан байна.
Гэмт этгээдүүдийн үйлдэл гар утас болон камерын бичлэгт үйлдсэн байна. Бүхнийг чадагч бурхны сүмийн үйл ажиллагааг Хятадад хориглосон хэдий ч хэдэн сая гишүүдтэй аж.

Хэрэгтнүүдийн нэг Жанг Лидонг сүүлд нь шоронд ярилцлага өгөхдөө огт гэмшсэн шинжгүй байв. Тэрээр хэлэхдээ: "Би бүх чадлаараа түүнийг зодож, мөн түүн дээр тамга дарсан. Тэр чөтгөр байсан учир устгах ёстой байв..." гэжээ

Шаньдун мужийн Жаоюань нэртэй хотын рестораны гадна өнгөрсөн тавдугаар сард шашны хэт үзэлтнүүд хүмүүсийн утасны дугаар цуглуулан цаашид өөрсдийн бүлэгт элсүүлэх оролдлого хийж байжээ.

Ву долоон настай хүүтэйгээ ресторанд үйлчлүүлж байсан ба дугаарыг нь гуйхад татгалзсан байна. Макдональдс ресторнад болсон хүн амины хэрэг нь олон нийтийн дургүйцлийг хүргэн эрх баригчдыг уг сүмийнхнийг бараг өдөр бүр мөрдөж мөшгөн, баривчлахад хүргэсэн байна.

П.Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг