sonin.mn

РЮССЕЛЬ.  /RIA NOVOSTI/. ОХУ хүнсний зарим нэг бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон асуудлаар ЕХ-д багтдаг улсуудын Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид, Европын Комиссын шинжээчдийн хоёр дахь удаагийн уулзалт баасан гарагт болно. Гол хэлэлцэх асуудал нь жимс болон хүнсний ногооны зах зээл байх юм.

Оросоос тавьсан хоригт өртсөн жимс, хүнсний ногооны салбарт тусламж үзүүлэх болон бусад барааны нөхцөл байдлын талаар уулзалтад оролцогчид "санал солилцох" ажээ. Ийм уулзалт ЕХ-ны байдал намжтал долоо хоног бүр болж байна.

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг