sonin.mn

ТРИПОЛИ. /Reuters/. Нийслэл Триполи хот дахь олон улсын нисэх онгоцны буудлыг нь лалын босогчид өөр нэг зэвсэгт бүлэглэлээс булаан авснаар Ливийн аюулгүй байдал улам муудаж байна.

Нисэх онгоцны буудлыг хяналтдаа авснаа лалын бүлэглэл өнгөрсөн амралтын өдөр мэдэгдсэн юм. Тус улсыг олон жил удирдсан Муаммар аль-Каддафиг 2011 онд түлхэн унагааснаас хойш өрсөлдөгч босогчдын цэрэгжсэн бүлэглэлүүд хоорондоо тулалдсаар байгаа билээ.

Өнгөрсөн сард босогчдын цэрэгжсэн бүлэглэл халдан  пуужин харваж, байгууламжууд, нисэх онгоцыг эвдэж сүйтгэснээс хойш нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа зогссон юм. Ливийн засгийн газрын хүчнийхэн улсынхаа олон хэсэгт босогчдын байршилд агаараас цохилт өгсөөр байна.

Ардчилал тогтоохын төлөө Ливи шинэ парламентаа өнгөрсөн зургадугаар сард сонгосон юм. Гэхдээ одоогийн Засгийн газар нь аюулгүй байдал тогтоож чадахгүй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг