sonin.mn
Монгол Улс дахь дипломат байгууллагын төлөөлөгчид буюу элчин сайдын яамдын хамт олон өнгөрсөн бямба гаригтсагсан бөмбөгийн талбайд нөхөрсгөөр өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
 
Энэ удаагийн “Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн”-д АНУ, Канад, Англи, Кувейт, Япон болон Гадаад харилцааны яамны эрэгтэй 7, эмэгтэй 4 баг, нийтдээ 100 гаруй тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.
 
Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохиогдож буй дипломат байгууллагуудын сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй багийн хувьд гурав дугаар байрт Кувейт улсын элчин сайдын яам, хоёр дугаар байрт АНУ-н элчин сайдын яамны 1-р баг, харин нэг дүгээр байрт Голомт банкны баг тамирчид тус тус шалгарсан бол, эмэгтэй багийн хувьд гурав дугаар байрт АНУ-н улсын элчин сайдын яам, хоёр дугаар байрт Япон улсын элчин сайдын яам, харин нэгдүгээр байрт Голомт банкны баг тамирчид  шилдгээр тодорсон байна.
 
Олон улсын байгууллагуудын санхүүгийн итгэлт түнш Голомт банк нь Монгол дахь дипломат байгууллагуудыг нэгтгэсэн тэмцээн уралдааныг тогтмол амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээний хувьд дипломат төлөөлөгчдийн талархлыг хэдийн хүлээсэн, хүсэн хүлээдэг арга хэмжээнүүдийнх нь нэг болж чаджээ.