sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэцээ гүн цогцолбор сургуулийг өөрчлөн байгуулах тухай” А/711 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор нийслэлийн Боловсролын газрын санал, Хан-Уул дүүргийн онцлогийг харгалзан “Цэцээ гүн” цогцолбор сургуулийн бүтцийг өөрчлөн байгуулж, 59 дүгээр сургуулийг тусгаарлан шинээр үүсгэн байгууллаа.

“Цэцээ гүн” цогцолбор сургууль, тусгаарлан шинээр байгуулагдсан 59 дүгээр сургуулийн өмчийг шинэчлэн бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар,  сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах, тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газар, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.