sonin.mn

КИНШАСА. /Xinhua/. Улсынх нь хойд нутгийн хоёр хүн “Эбола” вирусийн халдвар аван нас барсан тухай Төв Африкийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс /БНАКУ/ мэдэгдлээ.

Манай улсын баруун хойд нутгийн Экватор мужийн алслагдсан бүсийн “Джера тосгонд “Эбола”-гаар нас барсан хоёр  тохиолдол бүртгэгдлээ” гэж Конгогийн Эрүүл мэндийн сайд Феликс Кабанге Нумби телевизээр мэдэгдсэн юм. Гэхдээ “Энэ хоёр хүн алслагдсан нутагт нас барсан бөгөөд тэдний туссан өвчин Баруун Африкт тархсан “Эбола”-гаас өөр  юм шиг санагдсан” гэж тэрбээр хэлэв.

Вирусийн гаралтай энэ өвчний тархалтыг зогсоохын тулд хорио цээрийн дэглэм  тогтоосон гэж  Нумби хэллээ. Энэ оны гуравдугаар сард “Эбола” тархаж эхэлснээс хойш Баруун Африкаас өөр бүс нутагт уг вирусийн халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдлууд бүртгэгдсэн нь энэ юм.

“Эбола”-гаар хэдийн 1427 хүн нас баржээ. “Эбола”-гийн халдвар авсан дэлхийн хамгийн анхны тохиолдол 1976 онд БНАКУ-д бүртгэгдэж байсан аж. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирус тэр цагаас хойш тус улсад долоо дахь удаагаа тархаж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг