sonin.mn

Агаар мандлын дээд давхаргын агаар дахь аэрозолын найрлагыг тодорхойлох туршилт хийлээ.

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Япон улсын Фукуока Их Сургууль, Куйшю Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг энэхүү туршилт, судалгааг энэ сарын 10-20-ны өдрүүдэд Горхи-Тэрэлж дэх ШУТИС-ийн туршилт судалгааны талбайд амжилттай хэрэгжүүллээ.

Судалгааны баг Горхи-Тэрэлжийн орчимд газрын гадаргуугаас дээш Стратосферийн давхрага хүртэлх орон зайд агаарын бөмбөлөг болон автомат удирдлагатай, судалгааны жижиг нисэх онгоцыг ашиглан агаар мандлын босоо тэнхлэгийн дагуу агаарын массын найрлагыг тодорхойлох судалгаа явуулав.

Хэмжилтийн дээжийг Япон улсад шинжилж үр дүнд судалгааны багийн экспертүүд дүн шинжилгээ хийж хамтарсан судалгааны тайлан гаргах юм.Туршилт судалгааны үеэр Япон улсын RKB телевизийн сэтгүүлчид баримтат киноны  зураг авалт хийсэн аж.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг