sonin.mn

ФРИТАУН. /ВВС/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн халдвар авсан өвчтөнүүдийг нуусан тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд тооцох шинэ хуулийг Сьерра-Леоны Засгийн газар баталлаа.

“Эбола”-гийн халдвар авсан хүмүүсийг нуусан хүмүүст хоёр хүртэл жил шоронд хорих ял шийтгэнэ гэж тус улсын Хууль зүйн сайд мэдэгдсэн байна. Энэ шийдвэрийг одоо Ерөнхийлөгч нь батлах шаардлагатай байгаа ажээ.

Үүнээс өмнө, “Эбала” вирусийг нутаг дэвсгэртээ тархахаас урьдчилан сэргийлэхээр Зааны ясан эрэг газрын хилээ хаасан билээ. Энэ оны гуравдугаар сараас хойш 1427 хүн “Эбола”-гаар нас баржээ. Харин халдвар авсан нь тогтоогдсон хүмүүсийн тоо одоогоор 2615 байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг