sonin.mn

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд энэ сарын 9-нд айлын гэр шатах үеэр есөн настай Н.Азжаргал охин хүний өөрийн нийлсэн найман дүүгээ галаас аварч баатарлаг үйлс бүтээжээ.

Галын аюулд өртсөн хүүхдүүдийн хамгийн том нь болох Н.Азжаргал охин найман дүүгээ аварч байхдаа биеийнх 40 хувь нь түлэгджээ. Тэрбээр байшин дотор байгаа дүү нараа цонхоор зөөж гарган алтан амийг нь аварсан байна. Харин Н.Азжаргал охины гэр бүл амьдрах орон байргүй болжээ.

Иймд тэднийг Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ноос санаачлан Кемпинский зочид буудалд 14 хоног байрлуулах юм. Н.Азжаргал охиныг МЗХ-ны Улаанбаатарт байх үеэр "Эр зоригийн алдар" тэмдэгээр шагнахаар шийдвэрлэжээ. Ингэснээр тэр уг шагналыг хүртсэн Монгол Улсын хамгийн залуу иргэн болж байна.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг