sonin.mn

ЭЛЬ-КУВЕЙТ.  /ITAR-TASS/. Иракийн аюулгүй байдлын хүчнийхэн Байжи хот дахь тус улсын нефть  боловсруулах хамгийн том үйлдвэр рүү дайрсан “Лалын улс” бүлэглэлийн дайралтыг няцаалаа гэж нь телевизийн "Al Arabiya"  сувгаар мэдээлсэн байна.

Ирсэн мэдээнээс үзвэл, баасан гарагт хэт давруу үзэлтнүүд Тикрит хотоос хойш 40 км зайтай оршдог нефть боловсруулах үйлдвэр рүү дайрснаар мөргөлдөөн эхэлж энэ нь бямба,  ням гарагт үргэлжилжээ. Хоёр талын хохирлын талаар мэдээлээгүй байна.

“Лалын улс” бүлэглэлийнхэн хяналтдаа авсан хотоосоо холгүй орших үйлдвэрийг эзлэх оролдлогыг нэг бус удаа хийсэн боловч  аюулгүй байдлын хүчнийхэн болон нутгийн суннитуудын эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Байжи дахь нефть боловсруулах үйлдвэр нь Иракийн ихэнх мужуудын  нефтийн бүтээгдэхүүний  хэрэгцээг хангадаг ба  өдөрт 600 орчим мянган торх нефть үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг