sonin.mn

Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах автомашинуудыг аймаг, сумдын нийт 13 эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Нийт 461.500.000 төгрөгийн өртөг бүхий УАЗ-315195-066 маркийн 13 автомашиныг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын Эрүүл мэндийн төв/ЭМТ/, Баянхонгор аймгийн Галуут сумын ЭМТ, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ЭМТ, Завхан аймгийн Ургамал сумын ЭМТ, Төв аймгийн Угтаалцайдам сумын ЭМТ, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЭМТ, Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төв, Өмнөговь аймгийн Сэрвэй сумын ЭМТ, Төв аймгийн Баянжаргалан сумын ЭМТ, Төв аймгийн Бүрэн сумын ЭМТ, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ЭМТ, Увс аймгийн Бөхмөрөн сумын ЭМТ-д тус тус хуваарилан өгөв.

Дашрамд дурдахад, Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн жилүүдэд 8 аймгийн 33 сумын Эрүүл мэндийн төв, УХТЭ-т 35 автомашин, Өвөрхангай аймгийн БОЭТ, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ, СБД-ийн ЭМН-д 5 автомашин мөн олгож байв.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг