sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Зиньпиний улстайгаа 4710 км урт газар нутгаар хиллэдэг Монгол Улсад саяхан хийсэн айлчлал нь хөрш улсуудтайгаа сайн харилцаатай байх гэсэн Хятадын хүслийг тодотгон харууллаа.

Монгол Улсад хийсэн хоёр хоногийн айлчлалаа “хамаатныдаа зочилсон”-той Си дарга адилтгасныг нэг хятад хүн иш татан газарзүйн байршил, сэтгэлзүйн уялдаа холбооны хувьд хоёр улс ойр дотно гэдгийг харууллаа гэсэн юм.

“Хамаатнууд нэг нэгнийдээ байнга зочилбол тэд илүү ойртох болно” гэж өөр нэг хятад хэллээ. БНХАУ-ын дээд удирдагчийн байнгын айлчлал Хятадын сайн хөршийн бодлого баримталж буйг харуулж байна.

Байнгын айлчлал
Өнгөрсөн оны гуравдугаар сард одоогийн албан тушаалаа авснаас хойш Си даргын гадаад улсад хийсэн хоёр дахь, Монголд хийсэн анхны айлчлал нь хоёр улс хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлж, хоёр талын харилцааны цаашдын хөгжлийн замыг заслаа гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И мэдэгдсэн юм.

Си дарга гадаад дахь анхны айлчлалаа Хятадын өөр нэг нягт харилцаатай хөрш Өмнөд Солонгост өнгөрсөн сард хийсэн билээ. Энэ оны хоёрдугаар сард Си дарга Сочигийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцсон. Тэр үеэр БНХАУ болон ОХУ-ын удирдагч нар хөрш хоёр улс хоорондын харилцаанд илүү ахиц дэвшил гаргах арга замуудыг хэлэлцсэн.

Үүнээс гадна хөрш улсуудтайгаа харилцан ашигтай харилцааг бий болгохын тулд БНХАУ өнгөрсөн онд Туркменистан болон Киргизстантай стратегийн түншлэл байгуулж, Индонез болон Малайзтай хоёр талын харилцаагаа стратегийн иж бүрэн түншлэл рүү шилжүүлэн өргөжүүлсэн.

Хөрш улсуудтайгаа сайн дипломат харилцаатай байх хэрэгтэй гэж өнгөрсөн оны 10 дугаар сард болсон дипломат бага хурлын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин онцлон тэмдэглэж байсан юм.

“Хятад мөрөөдөл” хөршүүдэд ашигтай
Энх тайван байдал, хөгжил цэцэглэлт, аз жаргал болон нийгмийн тогтвортой байдлыг дагаж мөрдөхөөр баталсан Хятадын шинэ удирдлагын бодлого “Хятад мөрөөдөл”-ийг Си Зиньпин дарга хөрш улсуудад айлчлахдаа нэг бус удаа тайлбарлаж байсан.

Мөрөөдлөө ухамсарлан ойлгох шинэ боломжуудыг нээж өгөх учраас “Хятад мөрөөдөл” хөршүүдэд ашиг тусаа өгнө. БНХАУ “нийтээрээ хөгжиж, энх тайван болон тогтвортой байдлын төлөө хамтран ажиллах түнш, санаа нэгт анд нөхөр” гэж хөрш улсуудаа ямагт үздэг.

“Нийтээрээ хөгжиж, маргаан, санал зөрөлдөөнөө зохистой аргаар шийдвэрлэх нь Азийн улсуудын хувьд томоохон зорилт” гэж Си дарга Монголд айлчлахдаа хэлсэн юм. Монголын статистикийн газрын мэдэгдсэнээр, 2013 оны зургадугаар сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй Хятадын 6169 аж ахуй нэгж байсан нь тус улсад бүртгэлтэй гадаадын аж ахуй нэгжүүдийн 48,8 хувийг эзэлж байв.

БНХАУ болон Монгол Улс хилийн 14 цэгээр бараа бүтээгдэхүүн импортолж, экспортолдог. Бүс нутгийн нэгдэх үйл явцаар дамжуулан ололт амжилтад хүрч, ард түмэндээ ашгаа өгөх боломжийг БНХАУ болон тус улсын хөрш улсуудад илүү эрт шүүрэн авах боломж бий гэж найдаж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг