sonin.mn

ТОКИО. / ITAR-TASS/. Токиогийн авсан визийн хязгаарлалтын хариуд ОХУ-д зорчих Японы иргэдэд нэмж визийн хязгаарлалт гаргасанд Японы засгийн газар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Энэ тухай Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга  мэдэгдсэн байна.
"Ийм алхам хийсэнд харамсаж байна.

Энэ нь Орос-Японы харилцааны байдалд сөргөөр нөлөөлнө" гэж Суга хэлсэн байна. Наймдугаар сарын 15-нд Москва хотод Японы Элчин сайд Тикахито Хараде ОХУ-д нэвтрэхийг хориглосон япон иргэдийн жагсаалтыг өгсөн байна.

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг