sonin.mn

Газар өмчлөлийн цахим бүртгэлд хамрагдан Хан-Уул дүүргийн 12, 13-р хороо Эрдэнэтолгойд газар өмчлөхөөр сонгогдсон 869 иргэний өргөдлийг бүртгэх ажиллагаа Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд явагдаж байна. Уг бүртгэл нь ажлын 8-р сарын 18-ны өдрөөс эхлэн ажлын 10 хоногт хийгдэх тул уг байршилд газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийг яаралтай ирж өргөдлөө өгөхийг уриалж байна. Бүртгэлийн хугацаандаа бүртгүүлэхгүй бол газар өмчлөх эрх цуцлагдахыг  анхааруулж байна.

 ХУД ЗДТГ