sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Их Британийн Өмнөд Уэльст есдүгээр сарын эхээр болох НАТО-гийн дээд хэмжээний ээлжит уулзалт ОХУ-ын оролцоогүй болно гэж даваа гарагт "Коммерсант" сонинд бичсэн байна.

Хэвлэлд тэмдэглэснээр, дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь ямар нэг байдлаар ОХУ-тай холбоотой байна. Уулзалт Атлантын далай дамнасан шийдвэр төгс байдлыг харуулах, батлан хамгаалах зардлын зохих төвшний ач холбогдлыг онцлон тэмдэглэх ёстой. Үүний сацуу эвслийн хамтын батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхэд бэлэн байдал, ОХУ-тай хийх харилцаа, Украинтай харилцаагаа бэхжүүлэх асуудлыг Уэльст хэлэлцэнэ.

Тэрчлэн "НАТО-гийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх болон нээлттэй хаалганы бодлогыг цааш үргэлжлүүлэх", "Афганистан ба аюулгүй байдлыг дэмжин сахиулах олон улсын хүчний ажиллагааг 2014 оны сүүлчээр дуусгах" гэсэн хоёр асуудлыг хэлэлцэх юм. "Коммерсант"-ын мэдээлснээр, өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь ОХУ-ын төлөөлөгчдийг энэ удаа уриагүй байна.

ОХУ-ын дипломат хүрээнийхний эх сурвалжуудын мэдээлснээс үзвэл, Москва ч өнөөгийн нөхцөл байдлаасаа үүдээд урилга хүлээж авна гэж найдаагүй аж. Хэвлэлд ярилцлага өгсөн хүмүүсийн тайлбарласнаар, Уэльсийн уулзалтад ОХУ-ын төлөөлөгчид оролцох нь зохимжгүй юм.

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг