sonin.mn

Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар БЗД-ийн 21-р хороонд 100 хүүхдийн хоёр цэцэрлэг баригдаж ашиглалтад орлоо.

Ингэснээр тус дүүргийн 200 хүүхэд энэ намар гэртээ биш цэцэрлэгт өнжих боломжтой болж байгаа юм. Хүн амын тоогоороо нэгдүгээрт ордог Баянзүрх дүүрэгт жил бүр л цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа тухай иргэд шүүмжилдэг.

Тиймээс БШУЯ, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнд энэ намар хүн ам олноор суурьшсан, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодод 17 шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг