sonin.mn

Зөвлөлтийн алдарт зохиолч, цэргийн сурвалжлагч Константин Симоновын “Хаа холын дорнын тэртээд (Халхын голын тэмдэглэл) Жуковын намтраас” номыг Орхунт овгийн Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ивээн тэтгэж Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулан монгол хэлээр хэвлэжээ.

Энэ номыг бүрдүүлж буй хоёр дурсамжийн эзэн нь хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын нэрт зохиолч К.Симонов юм. Тэрээр, Халхын голын дайны төгсгөлөөр 23 настайдаа сурвалжлах ажлаар томилогдон ирж “Героическая красноармейская” гэдэг сонинд сурвалжлага, тэмдэглэл, шүлэг, найраглал бичиж байжээ.

К.Симонов уг хэрэг явдлыг биеэр гэрчлэх хүний хувьд Халхын голын байлдааны тухай "Хаа холын дорнын тэртээд" дурсамж бичсэн бол Халхын голын байлдаанд Зөвлөлтийн цэргийг командлан оролцсон алдарт жанжин К.Жуковтой хожим ойр дотно танилцаж удаа дараа уулзан дурсамжийг нь бичиж авсан байна.

Д.Эрдэнэсувд     

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг