sonin.mn

ЛОНДОН. /Itar-Tass/. Британийн эрдэмтэд ДНК-гийн эд эсийг дахин программчлах замаар тимус буюу сэрээ булчирхай ургуулсан тухай “Daily Telegraph” сонинд бичжээ.

Тус сонинд мэдээлснээр, Шотландын судлаачид хүний биеийн дархлааны тогтолцооны эрхтэн болох сэрээ булчирхайг ургуулан хулганад шилжүүлэн суулгаж чадсан байна. Эдинбургийн их сургуулийн эндогенийн тулгуур эсийг идэвхжүүлэх замаар гэмтсэн эд эсийг сэргээх эмнэлгийн төвийн профессор Клэра Блэкбон ахлагчтай судалгааны багийнхан анхдагч материалдаа хулганы үр хөврөлийн фибробласт эс буюу эд эсийг холбогч эсийг ашигласан байна.

Дараа нь эрдэмтэд уг эд эсийг дахин программчилжээ. Ингэхдээ тэд зөвхөн ганцхан генийн ажиллагааг өөрчилсөн байна.

Үүний үр дүнд үр хөврөлд эрхтнүүд үүсэж эхлэх үед сэрээ булчирхайн өсөлтийг хариуцдаг FOXN1 уургийн хэмжээ эсэд нэмэгджээ. Энэ ололт амжилт нь дархлаа нь суларсан хүмүүст эрхтэн шилжүүлэн суулгахад зориулж хиймэл эрхтэн ургуулах эрдэмтдийн эртний мөрөөдөлд чухал алхам болжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг