sonin.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харъяа МСҮТ-д 450 хэрэгтэнд мэргэжил эзэмшүүлж байна.

ШШГЕГ-аас хорих ангиас суллагдсан хэрэгтнүүдийг нийгэмд байр сууриа олоход нь туслах зорилгоор мэргэжил эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах болсон. Өнгөрсөн онд тус газрын харъяа МСҮТ-д 663 хэрэгтэнд барилга угсралт, засал чимэглэлийн үндсэн 8 төрлийн мэргэжил олгож Мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ гардуулжээ.

Түүнчлэн энэ онд хөгжиж буй уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтэй ажилтны эрэлтэд нийцүүлэн хүнд машин механизмын мэргэжил эзэмшүүлэх сургалтыг “Бакет” төвтэй хамтран явуулж байна.

Мөн хэрэгтнүүдийн ур чадварт тулгуурласан гар урлал, мужаан, алт, мөнгөний дарханы сургалтыг тасралтгүй зохион байгуулсан бөгөөд тэдэнд Соёлын гавьяат зүтгэлтэн О.Эрдэнэчулуун багшилж,  өөрийн мэдлэг, ур чадвараа өвлүүлж байгаа аж.

Ч.Ариунболд

Эх сурважл: "Монцамэ" агентлаг