sonin.mn

НҮБ. /ВВС/. Сүүлийн жилүүдэд Латин Америк болон Карибын тэнгисийн бүс нутгийн 56 сая гаруй хүн ядуучуудын эгнээнээс гарсан гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) мэдэгдлээ.

Хөгжлийн хөтөлбөрийн шинэ тайланд дурдсанаар, 2000-2012 оны хугацаанд  ядуурлын түвшин хүн амын 41,7 хувиас 25,3 хувь болон буурчээ. Гэхдээ ахиц дэвшил гарсан ч  тус бүс нутгийн хүн амын 37,8 хувь буюу 200 сая орчим хүн эмзэг давхаргад багтсан хэвээр байна.

Нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдэд илүү хөрөнгө оруулахыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр уриаллаа. Өдөрт дөрөв хүрэхгүй доллароор амьдарч байгаа хүмүүсийг ядууд тооцдог ажээ.

Г.Доржханд

Эх сурважл: "Монцамэ" агентлаг