sonin.mn

Халхын голын дайны түүхт ялалтын 75 жилийн ойн хүрээнд Монголын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагууд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолбор, маршал Г.К.Жуков, Монгол Улсын баатар Л.Дандар нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх хүндэтгэлийн ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй монголын төлөөлөгчид, Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Игорь Николаевич Аржаев тэргүүтэй оросын төлөөлөгч, хоёр орны ахмад дайчид хүрэлцэн ирсэн байлаа.


Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Халхын гол, Чөлөөлөх дайнд оролцсон  ахмад дайчидтай энэ үеэр дотночлон уулзаж, баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.