sonin.mn

КИЕВ. /Itar-Tass/. Наймдугаар сарын 24-нд товлоод байсан Украины үнэмлэхүй хүнд жингийн боксчин Владимир Кличко, Америкийн жүжигчин, дуучин Хейден Панеттьер нарын хурим болсонгүй. Энэ тухай Украины хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Кличко Украины тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан хуримаа хийхийг хүсэж байжээ. Хуримын ёслол “Киево-Печерская Лавра” сүмд болох ёстой байв.

Украины хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Кличко Австрид байгаа бөгөөд Болгарын боксчин Кубрат Пулевтой тулалдах бэлтгэлээ хийж байгаа аж. Тулаан есдүгээр сарын 6-нд Германд болно.

Д.Жаргал

Эх сурважл: "Монцамэ" агентлаг