sonin.mn

ЖЕНЕВ. /ANADOLU/. Хүүхдэд электрон тамхи худалдахыг хатуу хянаж, хориглохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уриалж байна.

ДЭМБ электрон тамхины талаарх тайлангаа өчигдөр гаргажээ. Үүнээс үзвэл, электрон тамхи нь хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй учраас олон нийтийн газар татахыг хориглох хэрэгтэй.

Зайгаар ажилладаг тамхи татах энэ төрлийн төхөөрөмжийг хэрэглэгчид нь утаагүй, никотины үнэртэй уурыг сордог юм. Хүмүүсийг тамхинаас гаргах гэж дэлхий даяар хүчин чармайлт гаргаж байгаа энэ үед АНУ болон Европт электрон тамхи хэрэглэгчдийн тоо хурдацтай нэмэгдэж байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, электрон тамхинд өсвөр насныхан болон ургийн эрүүл мэндэд ноцтой хөнөөл учруулах хорт хавдар үүсгэгч бодис голдуу байдаг ажээ. Тамхины хэрэглээг хянах тухай ДЭМБ-ын конвенцид гарын үсэг зурагчид 10 дугаар сард Москва хотноо болох уулзалтын үеэр энэ асуудлыг хэлэлцэнэ.

Г.Доржханд

Эх сурважл: "Монцамэ" агентлаг