sonin.mn

ПХЕНЬЯН. /Itar-Tass/. БНАСАУ хуурамч доллар үйлдвэрлэхэд оролцсон гэх АНУ-ын мэдэгдлийг Умардын эрх баригчид үндэслэлгүй гүтгэлэг гэж нэрлэжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /СТЦМА/ өнөөдөр нийтэлсэн тайлбарт тэмдэглэснээр, “илрүүлэхэд хэцүү, өндөр чанартай хуурамч “супердоллар” үйлдвэрлэхийн тулд Пхеньян нэгэн улсаас тусгай тоног, төхөөрөмж, цаас болон будаг худалдан авсан” гэж Вашингтон нотолж байна.

Тус агентлагийн мэдээлж буйгаар, “Умард Солонгосын дүрвэгчийн өгсөн мэдүүлгийг” нотолгоо болгожээ. Түүнчлэн БНАСАУ-ыг буруутгах баттай нотолгоог Вашингтон гаргаж ирж чадаагүй гэж СТЦМА цохон тэмдэглэжээ.

Ийм нотолгоо баримтгүй мэдээлэл цацсан нь “олон улсын тавцанд БНАСАУ-ын нэр хүндийг унагах зорилгоор явуулж буй ээлжит өдөөн хатгалга” гэж СТЦМА үзэж байна.

Д.Жаргал

Эх сурважл: "Монцамэ" агентлаг