sonin.mn

СИДНЕЙ. /Itar-Tass/. “Лалын улс” террорист бүлэглэлтэй тэмцэхэд зориулан зэвсэг нийлүүлэхийг Иракийн Курдистаны Засгийн газар Австрали улсаас хүсчээ. Энэ хүсэлтийг Австрали дахь Курдын Засгийн газрын төлөөлөгч Хаван Сиан тус улсын Гадаад хэргийн сайд Жули Бишопт уламжилсан байна.

Австралийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, одоогийн байдлаар “Иракт гүйцэтгэж буй Австрали улсын үүргийг өргөжүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд Ирак болон магадгүй Сири дахь байлдааны ажиллагаанд оролцоход бэлэн байгаагаа тус улсын Засгийн газар Вашингтонд мэдэгджээ”.

“Дээрх асуудлаар АНУ, Канад, Франц болон Их Британи улстай идэвхтэй зөвлөлдөж байгаа” гэж Австралийн Ерөнхий сайд Тони Аббот мэдээлсэн байна. Сири болон Ирак дахь Австралийн тагнуулын албаны мэдээллээр, “Лалын улс” бүлэглэлийн эгнээнд голдуу Ойрхи Дорнодын орнуудаас гаралтай Австралийн 160 орчим иргэн байна.

Д.Жаргал

Эх сурважл: "Монцамэ" агентлаг