sonin.mn

ТОКИО. /NHK/. Гадаадын илүү олон жуулчин татах хүчин чармайлтын хүрээнд мэдээллийн томоохон санг ашиглахаар Японы Аялал, жуулчлалын агентлаг төлөвлөж байна.

Токио хот зуны олимпын наадам зохион байгуулахад буюу 2020 он хүртэл улсдаа жилд очиж буй гадаад жуулчдын тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тус агентлаг найдаж байна. Жуулчдын зан авирт дүн шинжилгээ хийхийн тулд мэдээллийн томоохон цуглуулгыг тус агентлаг ашиглах ажээ.

Жуулчид байгаа газрынхаа тухай асууж, мэдээлэл дамжуулахаар аппликейшнуудыг ухаалаг гар утсандаа татаж авах хүсэлт гаргана. Хэрвээ аялагчид зөвшөөрвөл мэдээлэл нь мэдээллийн санд хадгалагдана.

Ингээд жуулчдыг татах газрыг хөгжүүлж, арга хэмжээ зохион байгуулж, байгууламжуудыг шинэчлэхийн тулд мэдээлэлд дүн шинжилгээ хийж, орон нутгийн засаг захиргаа болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад үүнийгээ санал болгох ажээ. Энэ төслөө хэрэгжүүлэхийн тулд дөрөвдүгээр сард эхлэх 2015 оны санхүүгийн жилийн төсөвтөө нэг сая гаруй доллар тусгаж өгөх хүсэлт гаргахаар тус агентлаг төлөвлөж байна.

Г.Доржханд

Эх сурважл: "Монцамэ" агентлаг