sonin.mn

НЬЮ-ЙОРК./Itar-Tass/. Америкийн Пенсильван муж улсын Аликуиппа хотод бага насны хүүхэд цэцэрлэгтээ цэнэглэсэн гар буу авч очсон байна. Энэ тухай тус хотын цагдаагийн газрын төлөөлөгчид мэдээлжээ.

Тэдний мэдээлж буйгаар, хүү 22 калибрын гар бууг үүргэвчиндээ хийн авч иржээ. Тэрбээр гал нээх санаа байгаагүй гэж хэв журам сахиулагчид хэлсэн байна. Хүүд галт зэвсэг байгаа гэдгийг ангийн хүүхдүүд багшдаа хэлжээ.

Хүү хаанаас гар буу авсан талаар цагдаа нар ээж болон түүний хамтран амьдрагчаас нь байцаалт авч байгаа аж. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэхийг үгүйсгэхгүй байна. Цагдаагийн газрын мэдээлснээр, хүүгийн авч явсан гар буу нь 1914 онд төрсөн, нас барсан байж магадгүй хүн дээр бүртгэлтэй байжээ.

Д.Жаргал

Эх сурважл: "Монцамэ" агентлаг