sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС. /Itar-Tass/. Америкийн Калифорни муж улсын "Спейс-экс" /SpaceX/ хувийн компани "ЭйжаСат-6" /AsiaSat 6/ хиймэл дагуул бүхий "Фэлкон" /Falcon/ пуужинг хөөргөхөө хойшлуулжээ.

Телевизийн Кей-ти-эл-эй /KTLA/ сувгийн мэдээлснээр, пуужинг Флорида муж улсын Канавералын хошуунаас энэ сарын 26-нд хөөргөх ёстой байсан боловч нэг хоногоор хойшлуулж, дараа нь цуцалсан байна.

Мэргэжилтнүүд пуужингийн системийн ажиллагаанд ямар нэгэн эвдрэл гэмтэл илрүүлээгүй гэж "Спейс-экс" компанийн тэргүүн Элон Маск хэлжээ. Гэхдээ “бид "Фэлкон-9-Ар" /Falcon 9R/ пуужин сүйрсэнтэй холбоотойгоор бүх системээ шалган, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдсэн” гэж тэрбээр онцлон дурдсан байна.

Маскийн хэлснээр, пуужинг нэг эсвэл хоёр долоо хоногийн дараа хөөргөж магадгүй. Наймдугаар сарын 22-нд "Спейс-экс" компанийн бүтээсэн олон удаа ашиглах, зөөгч пуужин болох "Фэлкон-9-Ар" туршин хөөргөх дэлбэрсэн байна.

Ирсэн мэдээллээр, ослын үеэр хэн нэг нь гэмтэж бэртээгүй аж. Туршилтыг Техас муж улсын 250 ажилтантай шинжлэх ухаан- техникийн Макгрегор төвд явуулжээ. “Нислэгийн үед хөдөлгүүрт гэмтэл илэрсэн, систем автоматаар нислэгийг зогсоосон” гэж "Спейс-экс" компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг