sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Украин, ОХУ болон Европын Холбооны улсуудын Түлш, эрчим хүчний сайд нар ирэх сарын 6-нд эрчим хүчний асуудлаар хэлэлцээ хийнэ.

Энэ долоо хоногийн мягмар гарагт Беларусийн нийслэл Минск хотноо болсон төрийн тэргүүн нарын уулзалтын дүнг Украины ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудаст мэдээлжээ.

Уг мэдээлэлд, “Украин, ОХУ болон ЕХ-ны Түлш, эрчим хүчний сайд нар эрчим хүчний асуудлаар есдүгээр сарын 6-нд хэлэлцээ хийнэ гэж Ерөнхийлөгч хэлсэн” гэсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг