sonin.mn

МАДРИД. /VOA/. Испанийн нэг хотын гудамжи өчигдөр хэдэн мянган хүн бие бие рүүгээ улаан лооль шидэлцсэний улмаас улаанаар будагдсан байна.

Испанийн зүүн нутгийн Буноль хотод жил тутам болдог "La Tomatina" наадамд нутгийн оршин суугчид, жуулчид нийлсэн 22 мянга орчим хүн оролцжээ.

Зохион байгуулагчид нь ачааны машинаар 20 тонн улаан лооль авчирсан аж. Оролцогчид улаан лоолиор нэг цаг байлджээ. 1940-өөд оны үед тус хотын залуучууд гудамжны нэг мухлагаас улаан лооль авч, бие бие рүүгээ шидсэнээс энэ наадам үүсэлтэй гэж ярьдаг юм.

Испанийн өрийн хямралтай холбогдуулан өнгөрсөн онд нутгийн оршин суугчдаас бусад хүнийг 10 еврогоор энэ наадамд оролцуулж эхэлсэн билээ. Энэ оны арга хэмжээний тасалбар хэдэн долоо хоногийн өмнө борлогдож дуусчээ.

Г.Доржханд

Эх сурвалж: