sonin.mn

Энэтхэг улсын Мумбай хотод Ой тогтоолтын нээлттэй тэмцээн энэ сарын 31-нд болно. Энэхүү тэмцээнд оролцохоор Монголын Оюун Ухааны академийн гурван тамирчин дасгалжуулагчийн хамт тус улсыг зорилоо.

Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч, Олон улсын шүүгч Х.Хатанбаатар, дунд насны ангилалд дэлхийн дээд амжилт эзэмшигч, Дэлхийн аваргын хүрэл медальт З.Цэцэгзул, Ой тогтоолтын Олон улсын аварга Э.Энхмөнх, Ой тогтоолтын Олон улсын дэд аварга Т.Энхжин нар багтжээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг