sonin.mn

Төрийн соёрхолт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 80 насны ой энэ жил тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан ирэх сарын 08-09-нд найрагчийн  төрсөн нутаг Хэнтий аймгийн Батширээт суманд “Онон хатан ижий” яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний бага хурал болно.

Энэ үеэр Н.Нямдоржийн нэрэмжит Батширээт сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн өмнөх талбайд босгосон найрагчийн гэрэлт хөшөөг шинэчлэн, орчныг нь тохижуулан нээлт хийх аж.

Эхний даваанд өрсөлдөх найрагчдын шүлгийг МЗЭ-ийн байранд ирэх сарын 01-нийг дуустал хүлээн авч, хоёрын даваанд 20 яруу найрагчийг шалгаруулах юм. Мөн Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймаг дахь МЗЭ-ийн салбар зөвлөл тус бүр гурван яруу найрагч оролцуулах эрхтэй.

Тус яруу найргийн наадмыг МЗЭ, Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн ССАЖГ болон Н.Нямдорж агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулж байгаа юм.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг