sonin.mn

Пауэрлифтингийн ДАШТ-ий 100 кг-д ШШГЕГ-ын тусгай бүлгийн ажилтан, ахмад  М.Батбаяр Пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо.

Хүчний гурван төрөлт буюу Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-24-нд Москва хотноо болж 18 орны 1800 гаруй тамирчид өрсөлдсөн юм. Уг тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн 27 тамирчин амжилттай оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Мөн М.Батбаяр газраас таталтын төрлийн хүрэл медалийн эзэн болжээ.

Өнгөрсөн долдугаар сард Дэлхийн аваргын цомын тэмцээний аваргаар шалгарсан ОУХМ М.Батбаяр тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, туршлагатай тамирчин юм. Пауэрлифтингийн спортоор есөн жил хичээллэж байгаа юм. Тэрбээр 2015 онд тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорих юм.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг