sonin.mn

"Хөдөө аж ахуйн давхар даатгал" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг Сангийн сайд хэрэгжүүлэхээр боллоо.

Шинээр байгуулж буй компани хөдөө аж ахуйн давхар даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулна.

Засгийн газраас санаачлан боловсруулсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар баталсан бөгөөд энэ хуульд Засгийн газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулах, компанийн төрийн өмчийн төлөөллийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлэхээр заасан юм.

Дээрх компанийг үүсгэн байгуулахаар энэ оны төсөвт суулгаж батлуулсан хөрөнгийг зориулалтын дагуу "Хөдөө аж ахуйн давхар даатгал" хувьцаат компанийн дансанд шилжүүлэх, үлдэгдэл эх үүсвэрийг 2015, 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг