sonin.mn

Цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, ил тод нээлттэй үзүүлэх үүрэг чиглэлтэй  Лицензийн төв есдүгээр сарын нэгэнд нээлтээ хийнэ.

Тус төв "Цагдаа олон нийт соёлын төв"-ийн нэг давхарт үйл ажиллагаа явуулах аж. Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдснаар цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор ЦЕГ-ын даргын 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар тушаалаар Лицензийн төвийг байгуулах болсон.

Тус төвийн гол зорилго нь цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг төгөлдөржүүлэхэд чиглэгджээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг