sonin.mn

Япон улсын итгэлцлийн сангийн санхүүжилтээр, ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд музейн үйл ажиллагааны мэргэжлийн болон ёс зүйн стандартыг агуулсан “Музейг эрхлэх” нь практик гарын авлага ном музейн ажилтнуудад очиход бэлэн боллоо.

 Тус номын 12 бүлгийн зохиогчид музейн ажлын өөрсдийн баялаг туршлага, мэдлэгт тулгуурлан бичжээ. Энэхүү номыг Олон улсын музейн зөвлөл, Монголын үндэсний хорооны тэргүүн Д.Цэдмаа, Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны профессор Д.Бумаа, Богд хааны ордон музейн менежер профессор А.Янжив нар англи хэлнээс орчуулж, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяа, Д.Цэдмаа нар редактораар нь ажиллажээ. Энэхүү гарын авлага нь музейн анхны орчуулгын ном юм.

Энэхүү гарын авлагад XXI зууны үзэгчид, олон нийт хүсэн хүлээж, анхаарч байдаг музейн үйл ажиллагааны бүртгэл баримтжуулалт, үзмэр, музейн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдал зэргийг багтаажээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг