sonin.mn

СЕЛИГЕР /Тверь муж/. /ITAR-TASS/. Далай лам Орост айлчлахын тулд улс төрийн мэдэгдэл хийхээс зайлсхийх ёстой гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Бүх Оросын залуучуудын "Селигер-2014" чуулган дээр үг хэлэхдээ мэдэгджээ.

“Далай лам Нобелийн шагнал хүртсэн нь энд хамаагүй, манай улс ч мөн Нобелийн шагналтантай, Энэ бол тусдаа асуудал бөгөөд ОХУ түүнд виз олгоход огт хамаагүй”. “Бид буддын шашин шүтдэг Халимаг болон бусад бүгд найрамдах улсуудын удирдлагуудтай ярилцсан. Хэрэв энэ нь шашны тэргүүний хувиар хийж буй айлчлал бол Далай лам улс төрийн мэдэгдэл хийхээс зайлсхийх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг