sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. Украинд Орос цэргээ байрлуулсан гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан ОХУ-д илүү шахалт үзүүлэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркель нар зөвшилцжээ.

Цагаан ордны мэдэгдсэнээр, хоёр улсын удирдагч нар өчигдөр утсаар ярьж, Украины зүүн нутагт Оросын хүчнийхэн байрласан гэсэн мэдээлэлд түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ-д АНУ болон Европын Холбоо нэмж хориг арга хэмжээ авах тухай авч хэлэлцэх ёстой гэж тэд санал нэгджээ. Мөн энэ хямралыг шийдвэрлэх дипломат арга замыг олох нь зүйтэй гэсэн байр сууриа тэд баримталсан хэвээр байгаа ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг