sonin.mn

ДАМАСК. /ВВС/. Одоогийн байдлаар Сирийн гурван сая гаруй иргэн дүрвэгчээр бүртгэгдсэн бөгөөд хямрал улам газар авч байна гэж НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан газар мэдэгдлээ.

“Сири одоо “манай эриний хүмүүнлэгийн хямралд хамгийн их өртсөн улс” болоод байна. Сиричүүдийн бараг тал хувь нь орон гэрээсээ дүрвэсэн” гэж НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэглэх дээд комиссарын газар мэдэгдсэн юм.

Дүрвэгчдийн олонх нь Сирийн хөрш улсууд руу дүрвэсэн байна. Одоо 1,14 сая хүн Ливанд орогнохыг хүсэж байна. Сирийн гурван жил үргэлжилж буй иргэний дайнд 190 мянга гаруй хүн амь үрэгджээ.

2011 оны гуравдугаар сард засгийн газраа эсэргүүцэн жагсагчдыг Ерөнхийлөгч Башар Аль-Асадын Засгийн газар хүчээр тарааснаас хойш сөрөг хүчний бүлэглэлүүд засгийн газрын хүчнийхэнтэй тулалдсаар байгаа билээ.

Сири болон Иракийн цөөнгүй хот сууринг хяналтдаа авсан “Лалын улс” бүлэглэл байгуулагдаж, давшилтаа идэвхжүүлснээр сүүлийн хэдэн сард байдал улам муудсаар байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг