sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Нэн ховордсон амьтдыг хамгаалах мөнгө босгоход туслахаар нийслэл Шинэ-Дели хотынхоо галерейд энэтхэг зааны бүтээсэн зургуудыг худалдаанд гаргажээ.

Зураач Алпана Абуха “Эдгээр бүтээлийг бий болгохын тулд “Пхоолкали” заанд би гадил болон бусад хүнс өгдөг байсан” гэв. Харгис эзний гараас аврагдсан тэр заан зотон даавуун дээр хөлөөрөө будаг түрхэж, дарах аргаар зургуудыг зуржээ.

Энэтхэгт 25 мянга орчим заан байдаг юм. Хулгайн ан болон амьдрах орчныг нь сүйтгэж байгаагийн улмаас зааны тоо толгой цөөрч байна. Борлуулалтаас олсон мөнгө зааныг хамгаалахад ашиглагдах ажээ. Зааны бүтээсэн зургууд нь 165-400 долларын үнэтэй гэнэ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг