sonin.mn

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Т.Оюунтуяа нь П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгийн эмч нарын дүгнэлтээр зүрхний хавхлагын өвчтэй гэсэн оноштой, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсад хагалгаанд дахин орох шаардлагатай болж эмчилгээний зардал хүсчээ.

Хүсэлтийн дагуу Засаг дарга Д.Бадарсан буцалтгүй дэмжлэг үзүүлэн 3000000 /Гурван сая/ төгрөг шийдвэрлэснийг өнөөдөр Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Алтансувд болон холбогдох мэргэжилтнүүд хүлээлгэн өгсөн юм.

Т.Оюунтуяа, “Аюулт өвчнөө ардаа орхиод та бүхнийхээ итгэлийг алдалгүй, эрүүл болоод дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах өдөр удахгүй ирэх байх. Надад сэтгэлийн дэм өгч, итгэлийн минь галыг асааж өгсөнд талархаж байна” гэлээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг