sonin.mn

БАГДАД. /Xinhua/. Лалын босогчдын эзэлсэн хотын бүслэлтийг Иракийн засгийн газрын хүчнийхэн сэтэлж, үндэстний цөөнх туркменчүүдийг аврах ажиллагааг эхлүүлжээ.

Нийслэл Багдад хотоос хойшоо 150 орчим км зайтай орших, төвийн нутгийн Амерли хотыг бүсэлсэн “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дарах томоохон ажиллагааг өнгөрсөн амралтын өдөр тус улсын засгийн газрын хүчнийхэн явуулсан байна.

Тэнд шиитийн туркменчүүд хоёр гаруй сарын хугацаанд босогчдын бүслэлтэд байсан юм. АНУ-тай Британи, Франц болон Австрали нэгдэн Иракт хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

Суннитын босогчдыг дарахаар АНУ хэдэн долоо хоногийн өмнөөс Иракт тодорхой газруудад агаараас цохилт өгч эхэлсэн билээ.

АНУ-ын хүчнийхний мэдэгдсэнээр, тэдний ажиллагаа нь хямралыг шийдвэрлэж, оршин суугчдыг хамгаалах зорилготой. “Босогчдын бүслэлтийг сэтэлсэн нь том амжилт” гэж Иракийн армийн албан ёсны төлөөлөгч хэллээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг