sonin.mn

Хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас 2015 оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэх тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаал гарчээ.

Тус журамд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинжилгээ, судалгааны зориулалтаар 1 удаа 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар 1 удаа 25 кг хүртэлх ойн дагалт баялгийг ашиглаж, бэлтгэнэ хэмээн тусгасан байна.

Түүнчлэн самар түүхдээ 1 кг тутам 500 төгрөг төлж ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэр дэх байгаль хамгаалагчаас авах ёстой гэнэ.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг