sonin.mn

“Тэгт тойрог” студийн уран бүтээлчид “Боржигон” хэмээх  олон ангит кино бүтээж байна.

Инээдмийн жанрын 50 ангит энэхүү кинонд дуучин Г.Эрдэнэтунгалаг тоглож байгаа юм. Тэрээр, “Өмнө нь кинонд тоглох саналууд ирж байсан ч мэргэжлийн жүжигчин биш учраас татгалздаг байсан. Энэ удаа инээдмийн, олон ангит кино гэсэн учраас зохиолыг нь уншиж үзсэн.

Тэгээд оролцож байгаа уран бүтээлчидтэйгээ танилцаад зохиол нь таалагдсан учраас тоглохоор шийдсэн. Миний дүр бол гоё ганган, хээнцэр, байнга брэнд хэрэглэдэг, айлын том охин Хонгороо гэдэг бүсгүйн дүр.

Гэхдээ жүжиглэх гэдэг дуулахаас тэс өөрийг мэдэрсэн” хэмээв. Уг кинонд нэг өдөр, нэг эмнэлэгт төрсөн дөрвөн хүүхдийн хөгжилтэй амьдралыг харуулах аж.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг