sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Санхүү, эдийн засгийн хямралаа давж гарахад нь Украинд үзүүлэх тусламжаа Европын Холбоо өргөжүүлэхэд бэлэн байна.

Өнгөрсөн амралтын өдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзсаныхаа дараа Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Жозе Мануэль Барросо ингэж мэдэгджээ.

Барросогийн хэлснээр, Украинд ЕХ ирэх хэдэн сарын дотор нэг тэрбум гаруй еврогийн тусламж үзүүлэх боломжтой аж. Украинд зориулан санхүү, эдийн засгийн тусламжийн томоохон багцыг ЕХ энэ оны гуравдугаар сард хэдийн баталсныг тэрбээр эргэн сануулсан байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг